MNNOG#3 2021 тэтгэлэгт хөтөлбөр

MNNOG#3 2021 сургалтанд хамрагдах тэтгэлэгт хөтөлбөр эхэлж байна. Бид 2019 онд MNNOG#1 үйл ажиллагаандаа тус хөтөлбөрийг анхлан зохион байгуулж байсан ба цаашид уламжлал болгон хэрэгжүүлэх болсныг дуулгахад таатай байна. Та бүхэн уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээнэ үү.  

Тэтгэлэгийн зорилго: 

Уг хөтөлбөр нь улсынхаа мэдээлэл холбооны салбарт хувь нэмрээ оруулах, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чин эрмэлзэлтэй, харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан залуус болон хөдөө орон нутагт ажиллаж буй мэргэжилтнүүдийг дэмжих зорилготой болно. 

Жич: Цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ удаагийн сургалтад орон нутгаас оролцоход хүндрэл гарах боломжтойг анхаарна уу.

MNNOG#3 2021 хурал, сургалтанд оролцсоноор:

Мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт ажиллаж, мэргэшиж буй мэргэжил нэгт нөхөдтэйгөө технологийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал бодлоо хуваалцаж, туршлага судлах, заавар зөвөлгөө авах, гадаад дотоодын экспертүүдийн мэргэжлийн сургалтанд сууж шинийг сурах, мэдлэгээ бататгах өргөн боломжуудыг нээж өгөх юм.

Тэтгэлэгтэй холбоотой чухал огноо:

  • 2021/10/08 – 10/14 Хүсэлт хүлээж авах /online registration via www.nog.mn/ 
  • 2021/10/15 Шалгаруулалт хийх
  • 2021/10/18 Мэдэгдэл илгээх, холбоо барих
  • 2021/10/20 Баталгаажуулалт хүлээн авах сүүлийн хугацаа 

Тэтгэлгийн багц

  • Сургалт семинарын төлбөр болох 250,000₮ чөлөөлөх
  • Хурал болон сургалтын үеэрх олон нийтийн арга хэмжээнд үнэ төлбөргүйгээр оролцох эрх 
  • Тэтгэлэг/Гарын мөнгө 100,000₮ 

Хэрхэн сонгох вэ?

Зохион байгуулалтын хороо нь илгээсэн хүсэлт бүртэй сайтар танилцан шалгаруулалтыг хийх бөгөөд дараах болзол хангасан тэтгэлэг горилогчдод давуу тал олгоно. 

Үүнд:

Мэдээлэл холбоо, сүлжээний чиглэлээр  суралцдаг, өөрийн мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах сонирхолтой, чин эрмэлзэлтэй оюутан залуус.

Хүсэлт гаргагчдаас сонгогдсон хүмүүсийн жагсаалтыг NOG.MN вэб сайт болон MNNOG facebook хуудсаар зарлан мэдээлэх түгээх болно. 

Хүсэлт илгээх